
Болгарын гурвын харайлтын тамирчин Габриела Петрова энэ оноос эхэлж хориглосон бэлдмэлийн жагсаалтад орсон мелдониумыг хэрэглэсэн талаар мэдээлэл гарлаа. Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова дээрх эмийг уусан нь тогтоогдож, дэлхий дахинаа шуугиан тариад байсан бол Петрова залгасан нь дайны хажуугаар дажин гэгч болов.
Энэ талаар түүний менежер Болгарын телевизэд ярилцлага өгөхдөө “Петрова энэ эмийг хориглохоос нь өмнө хэрэглэсэн. Он гарснаас хойш уугаагүй” гэсэн ч цусан дахь мелдониумын хувь нь маш өндөр гарсан тул ямар нэгэн шийтгэл хүлээх үү, үгүй юу гэдэг нь тодорхойгүй байна.
Петрова өнгөрсөн онд Бээжинд болсон ДАШТ-д шагналт дөрөвдүгээр байр эзэлснээс гадна Танхимын Европын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
Сонирхуулахад спортын хүрээнийхэн “Мелдониум хэрэглэсэн хүний тоо цаашид ч өснө. Гэхдээ ихэвчлэн зүүн Европоос илэрнэ” гэжээ. Одоогоор энэ эмийг хэрэглэсэн тамирчны тоо 100 хүрэхэд тун ойрхон байгаа бөгөөд олонх нь ОХУ-ын тамирчин аж.
Габриела Петрова шийтгэл хүлээх үү | ||
Үзсэн: 1479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.