
БНХАУ-ын Чянь Ань хотноо болж буй "Рио-2016” олимпийн наадмын эрх олгох боксын Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээнээс эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдсөн "Алдар" спорт хороо, "Ариг" банкны тамирчин, Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг шөвгийн наймд БНАСУ-ын боксчин И Кон Таэтай тулалдаж, 3:0-ээр яллаа. Тэрбээр эхний тулаанаа Тонга Улсын тамирчин Туйпулоту Файнеазитэй хийж мөн 3:0-ээр буулган авсан билээ.
Түүний тоглолтын өмнөхөн эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Отгондалай мөн хүрэл медалийн төлөө Катарын боксчин Ерсекер Хакантай тулалдаж, өрсөлдөгчөө буулган авсан билээ. Одоо тэд ганцхан удаагийн ялалтын дараа олимпийн эрхээ авах юм. Энэхүү тэмцээнд 40 гаруй орны 300 орчим ширэн бээлийтэн эрэгтэй 10, эмэгтэй гурван жинд тулалдаж байна.
Б.Чинзориг хагас шигшээд туналаа | ||
Үзсэн: 843 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.