Шууд Chart

Гоё, үнэтэй зааланд бэлтгэл хийснээрээ булчинтай болохгүй ээ

2016-03-30 09:59:49

Бодибилдингийнхэн түүнийг Насаа нэрээр нь андахгүй биз ээ. Тэрбээр биеийнхээ булчинг энэ зэрэгт хүргэсэн түүхээ фэйсбүүк хуудсаараа хуваалцсан байна. Тодруулбал, “Аливаа зүйлийг хийхэд сэтгэл, хүсэл тэмүүлэл хамгийн чухал. Фитнесст явах мөнгөгүй байхдаа гэрийнхээ хашаанд турникт суурилуулахын зэрэгцээ энд тэндээс хүнд төмөр цуглуулж өргөдөг байлаа. Мөн гар дээрээ сунайх, үсрэлт байнга хийх, өглөө босоод цээжээ хүйтэн усаар шавших зэрэг дасгал хийнэ. Түүнчлэн чөлөөт бөхийн секцэнд явдаг байлаа. Харин 2010 оноос бодибилдингийн спортоор тууштай хичээллэхээр мистер Л.Баянхүү багшид шавь орсон. Багш маань “Бодибилдинг бол мөнгөтөй, завтай хүний л хийдэг ажил" гэж хэлсэн. Одоо бодох нь ээ яасан үнэн үг вэ. Тухайн үед тэр үг надад хүнд санагдсан. Намайг албаар “унтраах” гэж байна гэж бодсон. Гэхдээ надад хүсэл маш их байсан болохоор "би чадна" гэж хэлсэн. Хоол, амралт, нэмэлт тэжээл хангалттай байвал гоё биетэй болоход тун их нөлөөлдөг юм билээ. Гэвч би тэр үед нь зөвхөн бэлтгэлээ л сайн хийвэл болох юм шиг санадаг байлаа. Гэхдээ би хийсэн. Та ч бас чадна” гэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гоё, үнэтэй зааланд бэлтгэл хийснээрээ булчинтай болохгүй ээ  
Үзсэн: 3876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.15.xxx [112.72.15.xxx] 2016-03-30 10:19
ГАЙХАЛТАЙ,НӨР ИХ ХӨДӨЛМӨР,ТЭВЧЭЭР ХАТУУЖИЛ ШҮҮ.БОДИБИЛДИНГИЙН СПОРТ ЕРӨӨСӨӨ ХУВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,ХООЛЛОТЫН ДЭГЛЭМ ЧУХАЛ. ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ СПОРТ ШҮҮ.АМЖИЛТ.
202.170.84.xxx [202.170.84.xxx] 2016-03-30 10:17
ямар мундаг юм бэ.Монгол эрчүүд бүгд ийм байвал гоё шүү...

Бидэнтэй нэгдээрэй