
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэсний супер лиг”-ийн 2015-2016 оны улирлын тоглолтын плэй-оффт зургаан баг үлдлээ. Энэ жилийн тоглолтод найман баг өрсөлдсөнөөс залуучуудын шигшээ багийн тоглогчдоор багийнхаа “цөм”-ийг бүрдүүлсэн “Архангай Лидер”, өнгөрсөн улирлын MVP Д.Мөнхтүвшин, шилдэг төвийн тоглогч С.Өрнүүнбилэг нараар удирдуулсан “Их Өргөө Аравтууд” плей-оффт шалгарч чадаагүй юм.
Үндэсний супер лигийн самбараас бөмбөг авалт, бөмбөг таслалт, онооны лидерүүдийн статистик дүн гарахад легионер тоглогч нар бүх үзүүлэлтийг тэргүүлсэн. Монголын тамирчдаас Т.Санчир (Ирвэс) оноо авалтад 30.2 үзүүлэлтээр хоёрдугаар байрт бичигдсэн бол Б.Билгүүн, Д.Мөнхтүвшин тав, зургаадугаар байрт жагсжээ. Мөн самбараас бөмбөг авалтад Э.Дөлгөөн (Лидер) V, С.Өрнүүнбилэг (Аравтууд), Э.Цэрэнбаатар (Смарт), П.Болортулга (Харцага) 8-10 байр, бөмбөг таслалтад Б.Билгүүн, Б.Батзолбоо (Лидер) дөрөв, тавдугаар байрт бичигдсэн байна.
Ийнхүү олон сарын турш үргэлжилсэн Үндэсний супер лигт зургаан баг плэй-оффт үлдээд байгаагаас “Төв аймаг Төв ургац”, “Баянгол Синтоза ирвэс” баг нэг, хоёрдугаар байраар шалгарсан. Эдгээр багтай хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө дараах багууд баасан гарагт шийдвэрлэх тоглолтоо хийнэ.
Тодруулбал, 18:00 цагт “SBL Хасын Хүлэгүүд”-“Дархан Гарьд”, 20:00 цагт “Альянс Тех Харцага”-“Дундговь Мон-Алтиус Смарт” тоглоно. Хожсон нь цааш медалийн төлөө тоглох эрхийг авч хожигдсон нь улирлын тоглолтоо дуусгах юм.
Т.Санчир хоёрдугаар байрт бичигдлээ | ||
Үзсэн: 1762 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.