Шууд Chart

Улаанбаатарт болох тэмцээнд 73 орны баг оролцоно

2016-03-30 10:49:15

Улаанбаатар хотод болох зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулалтын “The first “Last-Chance” тэмцээнд дэлхийн таван тивийн 73 орны баг оролцох мэдүүлгээ ирүүлжээ. Энэхүү тэмцээн нь дөрөвдүгээр сарын 22-24-нд болох бөгөөд дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос 12 төлөөлөгч, багуудын 81 албаны төлөөлөгч, 473 бөх, 227 дасгалжуулагч, 56 олон улсын шүүгч, 63 эмч, илээч, гурван хэвлэл мэдээллийн ажилтан ирэхээр болсон байна.

Гэхдээ дөрөвдүгээр сарын 1-3-нд Алжир улсын Алжир хотод болох Африк тив, Далайн орнуудын сонгон шалгаруулах тэмцээн 15-17-нд Сербийн Сержанин хотод болох Европ тивийн сонгон шалгаруулах тэмцээнээс тус бүр 36 нийт 72 олимпийн эрх олгоно. Тиймээс дээрх хоёр тэмцээнээс олимпийн эрх авсан бөхчүүд манай улсад ирэхгүй юм.

Манайд болох тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт гурав, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт хоёр эрх буюу нийт 46 олимпийн “виз” халаасална.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улаанбаатарт болох тэмцээнд 73 орны баг оролцоно  
Үзсэн: 716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй