
Монгол Улсаас төрөн гарсан дугуйн спортын Ази тивийн анхны аварга, хошой хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Энхжаргал анхны тэмцээнээсээ хүрэл медаль хүртлээ. Тэрбээр олон улсын дугуйн холбоо, Монголын Үндэсний олимпийн хорооны дэмжлэгээр дэлхийн дугуйн сургалтын төвийн багийн бүрэлдэхүүнд багтан, Европ тивд зохиогдох олимпийн эрхийн тэмцээнд оролцохоор Швейцарь улсыг зорьсон билээ. Дээрх уралдаанд Франц, Швейцарийн тамирчид алт, мөнгөн медалийн эзэн болсон байна.
Манай тамирчин ирэх зургаадугаар сарын 4 хүртэл болох 11 цуврал тэмцээнд оролцож, олимпийн эрхийн оноо цуглуулах юм. Дараагийн тэмцээн нь дөрөвдүгээр сарын 2-д Швейцарь улсад болно.
Т.Энхжаргал анхны тэмцээнээ хүрлээр эхлүүллээ | ||
Үзсэн: 687 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.