Шууд Chart

Чөлөөт бөхийн шигшээ багийн эмэгтэй тамирчдын бэлтгэлтэй танилцлаа

2016-03-30 18:00:22

Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар, дасгалжуулагч Ж.Батням нараар удирдуулан сэргэлтийн олон олимпийн эрх олгох тэмцээний өмнөх бэлтгэлийг "Говь ресорт" бэлтгэлийн баазад хийж байна. Энэ сарын 25-наас ирэх сарын 22 хүртэл үргэлжлүүлэх тус бэлтгэлтэй БТСХТ-ийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан танилцаж, бэлтгэлийн төвийн удирдлагатай уулзлаа.

Түүнчлэн тэрбээр ирэх дөрөвдүгээр сарын 22-26-нд нийслэл хотноо зохиогдох чөлөөт бөхийн дэлхийн нэгдүгээр шатны “Рио-2016” олимпийн эрх олгох тэмцээнд хэрхэн оролцох, амжилт гаргах талаар санал бодлоо солилцлоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн шигшээ багийн эмэгтэй тамирчдын бэлтгэлтэй танилцлаа   
Үзсэн: 661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй