Шууд Chart

Б.Гомбосүрэн: Бид зардлаа нөхөхийн тулд хандиваар ирсэн өвс, тэжээлийг зарсан

2016-03-31 12:58:07

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” нэртэй тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барьж, орлогоороо зудтай байгаа нутгийн малчдад өвс, тэжээл, нимнээ, бээлий, лаа, шүдэнз зэргийг авч хандивласан. Гэтэл дээрх зүйлсийг нь Увс аймгийн дарга нар малчдад зарж, ашиг харсан гэх мэдээ цацагдсаар байна. Бид Увс аймгийн Засаг даргын орлогч Б.Гомбосүрэнтэй утсаар холбогдож, дараах тодруулгыг авлаа.

-Хоёр гавьяатын хандивын  тоглолтын мөнгөөр авсан өвс, тэжээлийг танай аймгийн дарга нар зарж, мөнгө завшсан гэсэн мэдээ гарлаа. Энэ талаар та сонсов уу?

-Сонссон. Ямар сайтын, хэн гэдэг сэтгүүлч ингэж бичсэнийг мэдэхгүй юм. Дуучид маань сайхан сэтгэл гаргаж, зудтай байгаа нутгийн малчдад хандив өргөсөн нь сайхан хэрэг. Ийм сайхан сэтгэлийг бид юу гэж буруугаар ашиглах вэ дээ.

-Танай аймаг руу хэдэн боодол өвс, хэдэн шуудай тэжээл ачуулсан юм бэ?

-800 боодол өвс, 25 кг-ын 200 шуудай тэжээл ирүүлсэн. Эдгээрийг С.Жавхлан, Т.Баясгалан хоёр нийслэлийн ОБЕГ-т хүлээлгэн өгч, манай аймаг руу шилжүүлэхээр тохиролцсон. Гэхдээ тэд тээврийн зардлыг нь биднийг зохицуул гэсэн. Зарим сайтад 1000 гаруй боодол өвс, нэлээн хэдэн шуудай тэжээл, нэмнээ болон бусад зүйл ирсэн гэж бичсэн байсан.

-Тээврийн зардал нь тэгээд хэд болсон юм бэ?

-Нийтдээ 6.3 сая төгрөг. Үүнээс шатахуун нь таван сая. Манай аймаг эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч хоёр дуучныхаа сэтгэлийг бодож, 50 хувийг нь аймгийнхаа төсвөөс гаргуулсан. Харин үлдсэнийг нь босгохын тулд малчдаа “Та нар хандиваар ирж байгаа өвсийг 3000, тэжээлийг нь 6500 төгрөгөөр аваарай. Ингэж байж бид үлдсэн 50 хувийн зардлаа нөхөх нь” гэдгийг ойлгуулсан. Зардлаа нөхөхийн тулд л ийм арга хэрэглэсэн болохоос ашиг харах гэсэн юм биш. Энэ тухай бид аймгийнхаа “САМА”, “УВС”, “MBC” телевизээр ярьсан. С.Жавхлангийн бие төлөөлөгч залууд ч хэлсэн. Тийм байхад зарим хүн ингэж улстөржүүлэх хэрэг баймааргүй юм. Малчид ч өөрсдөө “Болж байна” гээд ямар ч асуудал үүсгэхгүйгээр хувааж аваад өчигдөр дууссан шүү дээ.  

-Танай нутагт нэг боодол өвс, шуудай тэжээл ямар үнэтэй байна вэ?

-Өвс 10000, тэжээл 12000 төгрөг.

-Дуучдын хандивын өвс, тэжээл тэгээд яг зудтай байгаа нутгийн малчдад хүрч чадав уу?

-Үнэгүй юм болохоор хүн бүр авах гэж оролдсон. Гэхдээ бид судалгаа хийж, олгосон. Тухайн малчны малын тооноос хамаарч хүлээлгэж өгсөн. Жишээ нь, 1000 малтай айлд таван боодол өвс, таван шуудай тэжээл өглөө. Харин 500 малтай айлд тус бүр гурвыг гэх мэтээр хуваарилсан.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Гомбосүрэн: Бид зардлаа нөхөхийн тулд хандиваар ирсэн өвс, тэжээлийг зарсан  
Үзсэн: 6503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.13.xxx [202.179.13.xxx] 2016-04-04 14:38
За болилдоо дарга нараа үнэн мэдээлэл өгөлдөө бодит байдал дээрээ наад байдал чин худлаашдээ та нар ардчилсан намын дэмжигч малчдад өгч байгаашдээ та нар өөрсдөө улс төржих байдал гаргаж байж одоо энэ жил увс аймгийн ардын намыг дэмжигч малчид зутаж цэнхэр намын дэмжигч малчид сайн тарган гарч байдаг энэ 2 намын золиосонд энгийн малчид өртөж байндаа ,Жавхлан Баясгалан нарын өвс тэжээлийг манай намыг 16 онд дэмжээрэй гээд ардчилсан намын хэсэг нөхөдүүд хүний юмаар хүүдэгнэж далд пиар сурталчилгаа хийгээл өгч байдаг арай биш юмаа.Цэндсүрэн Жавхлан нараа........................................................
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2016-04-01 16:02
Жавхлан өгч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Улаанбаатар хотоос Увс аймаг руу 1500км газарт тээвэрлэж ирнэ гэдэг нь асуудал болж байгаам. Шууд мөнгийг нь бие төлөөлөгч гэсэн хүнрүүгээ шилжүүлээд эндээсээ худалдаж аваад тараасан бол малчдад үнэгүй очих байлаа
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-04-01 15:03
800 * 3000 + 200 * 6500 = 2 400 000 + 1 300 000 = 3 700 000 Наагуур нь бас зүгээргүй нимнээ, бээлэй, лаа гээд байгаа шд. МУУ НАЙМААЧИД!!!!
202.72.247.xxx [202.72.247.xxx] 2016-04-01 10:22
1000 maltai ail uvs neheed suuhguidee ug n Archaagui uvsiinhan l tegj taaraa hanj tsadha medehgui shunaltnuud
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2016-04-01 07:56
Ajil hiiwel duustal gedeg. Jawhlan negent ugch baigaa bol teewrin zardalig ni bas tootsohgui dee. Ter hol gazar barag 1000 shahuu km bizdee. Endees baahan showdaj yawuulchaad narin shirin asuudlig ni orhigduulsan bn. Bugdig yag tag hiihgui bol manaihan ch hetsuu shde. Endhin OBEG-inhan zardlaa gargahgui gej tomroo biz. tegeed nuguu oron nutgin heden yumnuud ni zailuul iim arga olj dee.
83.137.1.xxx [83.137.1.xxx] 2016-04-01 04:54
hi snu end bga setgedeluudiig unshlaa. bugd toriin alban haagch idsen geh ym. end bga 1 l hun zob helsen bna. malchid oorsdoo obs tejeelee beldeh yostoi shde. malchid tged hotod maliin mah uned orson bna gd malaa nemj muulaad uniig buuruuldag ymu harin ch esergeeree hze une n nemegdeh bol gd huleedeg ym ble shde.hodoo ochood ch ymu naadmaar yaadag bilee heden malchid malaa tuuj irchiheed (oo ta nar zud bolhoor tusaldag biluu gd honi ymaagaa 1 udaa ch bolohnee unegui ogch bsanu boddo) unee buulgahgui l bdag bizde .bi l hubidaa malchiddad tuslah demii gj boddin.
207.228.78.xxx [207.228.78.xxx] 2016-04-01 04:47
Mongolchuud nair naadam hiij baihaar ovs tejeelee beltge. Zunjin naadamdaad ovol havar bolohoor uilaad baidagaa bolih heregtei. Hunii toloo amidarch baigaa bish.
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2016-03-31 23:35
Малчид чинь өөрсдийнхөө хувийн өмч буюу бизнесийн эх үүсвэрээ өөрсдөө л хариуцах ёстой биз дээ. Хорвоод үнэгүй юм байдаггүй юм ш дээ. Төсвийн ядруухан хэдэн төгрөгнөөс шатахуун, жолоочийн хөлсний талыг нь зохицуулсан л юм байна. Үлдсэнийг нь малчид өөрсдөө төлөөд бэлэн өвс, тэжээлээ авахад яадаг юм. Хэдэн ядарсан малчид л гээд сүйд болохыг нь яана аа. Би бол улсад ажиллаж олсон цалингаасаа татвар төлж улсдаа бодит орлого оруулдаг жирийн хотын хүн. Надад малчид шиг 100, 1000-аараа хувийн мал алга. Нэмэлт орлого гэж алга. Авдаг хэд маань улам л хүрэлцэхээ байлаа. Одоо яах уу? Үлдсэн хэдэн төгрөгөө хүргэх гэж ядаж байхад надаас ч, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс маань ч ммлчдад туслах аян гэдэг юманд заавал хандив өг гээд татаас авна. Яг хэн нь энэ улсад илүү цэнэтэй юм бэ? Бодвол малчид л гэх байлгүй
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2016-03-31 18:41
зочин ичмээр ч дамшигнуудаа та нар жирийн нэг иргэн сэтгэлээсээ малчиддаа туслаж байдаг гэтэл аймаг сумын засаг дарга нар нь ичих ч үгүй тээвэрийн зардал энэ тэр гээд нөгөө хандивын барааг нь дамлаад сууж л байдаг, үгүй нээрээ та нарыг одоо юу гэлтэй вэ, иймэрхүү төрийн албан хаагчид байхад яаж ч улс аймаг хөгжинөө гээд сууж байхав дээ, хөгийн сэтгэлтэй иймэрхүү удирдлагуудтай аймаг сум хөгжих үү тэгээд
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2016-03-31 18:34
Аод түмний төлөө ажилах үүрэгтэй төр төрийн алба даанч дээ Жавхалангаас дор байх гэж иймч төр байх гэж халаг халаг МАН АН ыг дахин бүү сонго
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2016-03-31 18:31
ЯААСАН АРД ОЛНОО ГЭХ СЭТГЭЛГҮЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАР ВЭ ИЙМ Л ТӨРТЭЙ БОЛСОН МОНГОЛ ТӨР ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРЫН ҮҮР БОЛОЖ ТӨРИЙН АЛБА ТОМ ХУЛГАЙЧ НАРЫН БӨХӨС ДОЛООГЧ ХУЛГАЙЧ НОХОДООР ДҮҮРСЭН
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2016-03-31 18:14
Увс аймаг Урт, хүнд, зудтай өвлийг давахын тулд 460.2 сая төгрөгийн үнэтэй 110 мянган боодол өвсийг үнэгүй, 406.8 сая төгрөгийн үнэтэй 987.4 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй, Улсын нөөц, Говь-Алтай аймаг, Баян-Өлгий аймгаас өвс татаж авахад 366.3 сая, 12 сум ОНХС-аасаа 120 сая төгрөг гаргаж 450 тонн тэжээл, сумд руу хүргэх тээврийн зардалд 65.6 сая төгрөг зарцуулаад байна. Аймгаас боломжит бүх хувилбараа хэрэгжүүлсэн. Одоо мөнгөгүй боллоо гэдээ аймгийн удирдлага албан ёсоор мэдээлж, гамшгийн нөхцлийг хэсэгчилж зарлаж, олон улсын байгууллагуудын туслах авах боломж бүрдүүлэхийг хүссэн.
103.229.177.xxx [202.170.68.xxx] 2016-03-31 16:33
Увс аймагт боодол өвс 5500-6000, тэжээл 8500-11000 гэж байгаа даа
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2016-03-31 16:22
Энэ манай улс төрчид төрийн байгууулагад ажиллаж байгаа хүмүүс ичээсээ юу гэж сонгуулд амлаж ард түмнээс саналыг нь гууж байлаа түмнээ гэсэн хайр энэрлэн хаан байна 6.3 сая төрөгний зардал гарсан гэнээ ичиждэгүй юм байхдаа ядарч тэвдэж яваа хэдэн малчидаа хараад сэтгэл нь өвдөгүй юм байхдаа. Энэ өмөөрч юм бичээд байгаа хүмүүс энэ саналын гуулгачидийн нэг байна.Төрөөсөө хулгаа хийж өөрсдөө завшисан мөнгөн хэд бол дэргэдэн энэ бол жоохон байлтай. Түмнийхээ зовлонгоор ундаалж яваа ийм ЭХ орон ард түмнээ хайралдагүй бодогүй ийм хүмүүсийг миний ард сайн бодорой
202.131.233.xxx [202.131.233.xxx] 2016-03-31 16:03
Өвс тэжээлийг нь бэлдээд өглөө. Аймаг сумдууд нь өөрсдөө зардлаа гаргаад хүргээд өгөхөд яадгийн? Тэр байтугай л идэж ууцгааж байж сэтгэлгүй нь тэр байхгүй юу.
119.40.102.xxx [119.40.102.xxx] 2016-03-31 16:01
ene OBEG zardaliig ni garah setgel b.gaagvi yum b.h daa hvn ter ih hurungiig malchiddaa uguhuur setgel gargaj b.had manai uls.n baiguulguud ideh bolhoor mungu ihtei boloh yum daa
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2016-03-31 15:54
Hun iim ih zuil uuruusuu gargaad hotoos ter hurtel hurguulsen baihad ta nar zohicuulaad arga hemjee avch chadahgui chacga tsarailj ajliig ni uneguiduulj baidag.Chadahgui bol ajlaa ug!Ard irgediinhee tuluu yum hiij cjadahgui bol zailah heregtei
119.40.97.xxx [119.40.97.xxx] 2016-03-31 15:51
Жавхлан өгч бгаам бол замын зардлыг нь бас өгчих хэрэгтэй, тэр хол гол нь зардал шүү дээ.
202.179.24.xxx [202.179.24.xxx] 2016-03-31 15:42
Ичээсэй билээ дээ. Тэнэг малын ажлаас нь халвал таарна
202.9.42.xxx [202.9.42.xxx] 2016-03-31 14:57
hol gazar shuu dee zardal garah ni medeej shu de setguulch nar bas hetruulhee bolih heregtei
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-31 14:18
Үүнд тайлбар өгөөд байх шаардлагагүй Увсад битгий хэл Улаанбаатарын нэг захаас нөгөө захад өвс тээвэрлэхэд зардал гарна гэдгийг, алс холын тээврийн зардал гэж юу байдгийг наад муусайн бичиг сараачдаг сэтггүл ч нэртэй мануухайнууд мэдэхгүй

Бидэнтэй нэгдээрэй