
ДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 9-нд “Гүн гэрийн гүнж” шинэ дуурийг найруулан тавьж олны хүртээл болгосон бол энэ удаа Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Хөгжмийн өдрүүд”-ийн хүрээнд ирэх сарын 7-нд дахин тоглохоор болжээ.
Дуурийн гол дүр болох Ца Вэн Жи хатны дүрд УДБЭТ-ын жүжигчин Ш.Наранчимэг, хатны аав гүн Цай Юнд О.Хүрэлбаатар, Хан гүрний жанжин Цао Цаод Д.Эрдэнэ-Очир, Жи Жи Шаньюйд Э.Бумхүү нар тоглоно. Тус бүтээлийг 2200 жилийн өмнөх Хүннү гүрний бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Тухайн үеийн Хүннү болон Хан улсын хооронд эвийн найрамдлыг тогтоож чадсан Ца Вэн Жи хэмээх хатан хүний түүхийг өгүүлэх юм.
Гурван бүлэг, таван үзэгдэлт эл дуурийн цомнолыг Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат бичжээ. Ерөнхий найруулагчаар Б.Сүхээ, Ерөнхий удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх нар ажилласан байна.
“Гүн гэрийн гүнж” дахин тоглогдоно | ||
Үзсэн: 355 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.