
Монголын Үндэсний Олимпийн хорооны хурлын танхимд өнөөдөр Баянзүрх дүүргийн Биеийн тамирын багш нарын сургалт, семинар боллоо. Энэ удаагийн сургалтад 19 сургуулийн 60 гаруй багш хамрагдав.
Үүнд “МҮОХ-ноос хийж буй ажлын чиглэл, цаашдын бодлого” сэдвээр Эрүүл мэндийн гавьяат ажилтан, МҮОХ-ны Ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэн, “Залуучуудын олимпийн наадам” сэдвээр Ардын багш, гавьяат тамирчин, “Москва-80” олимпийн наадмын мөнгөн медальт, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, “ЕБС-ийн сурагчдын бие бялдрын хүмүүжлийн тулгамдсан асуудал”-аар мэргэжлийн сургалттай биеийн тамирын дунд сургуулийн захирал, доктор, профессор Ч.Зоригтбаатар, “Ерөнхий боловсролын сургуулиудад олимпийн боловсрол олгох арга зүйг боловсронгуй болгох” сэдвээр ҮБТДС-ийн захирал, доктор, профессор Л.Алтанцэцэг нар илтгэл тавилаа.
Биеийн тамирын багш нарын сургалт боллоо | ||
Үзсэн: 509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.