Шууд Chart

Г.Ган-Эрдэнэ ялагдсан ч “Рио-2016”-г зорих боломж бий

2016-03-31 15:58:56

Ази болон Далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох сонгон шалгаруулалтын тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр Хятадын Чянь Ань хотноо Улаанбаатарын цагаар 15.00 цагаас эхэллээ.

Хуваарь ёсоор Монголын боксчдоос 49 кг-д дэлхийн "Универсиад" наадмын хүрэл, Азийн аваргын хүрэл, “Химийн цом”-ын алтан медальт ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ дэлхийн "Универсиад" наадмын аварга, Азийн аварга, Узбекстаны Дусматов Хасанбойтой тоглож, 3:0-ээр ялагдлаа.

Хүрэл медаль хүртсэн хоёр боксчин олимпийн эрхийн төлөө дахин тоглох тул Г.Ган-Эрдэнэд боломж бий. Түүний дараагийн учраа Энэтхэгийн тамирчин Девендро Сингх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Ган-Эрдэнэ ялагдсан ч “Рио-2016”-г зорих боломж бий  
Үзсэн: 517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй