Шууд Chart

100 гаруй сурагч цэц мэргэнээ сорино

2016-04-01 12:15:36

БХТН-ийн Техник спортын төвд өнөөдөр өсвөрийн мэргэн буучдын хийн буудлагын тэмцээн болно. Энэхүү тэмцээн нь уламжлал болгон олон жил зохиогдож ирсэн боловч сүүлийн жилүүдэд тасраад байсныг Нийслэлийн Боловсролын газар, Техник спортын төв хамтран эргэн сэргээж байгаа юм.

Энэ тэмцээнээс Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр, ОУХМ Д.Оюун зэрэг олон арван шилдэг тамирчин төрж гарсан юм. Тэмцээнд 14 багийн 100 гаруй сурагч хийн урт бууны нэгдүгээр дасгалаар цэц мэргэнээ сорино.

Нийтэлсэн: У.Баярсайхан

100 гаруй сурагч цэц мэргэнээ сорино  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.114.xxx [203.91.114.xxx] 2016-04-01 14:27
hi холбоо барих утас бн уу хүүхэд маань сонирхоод төвтэй ойрхон ямар газар бн

Бидэнтэй нэгдээрэй