
Амьд хөгжмийн “Playtime-2016” наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 15 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үүнд 40 хамтлаг бүртгүүлснээс 12 нь ирэх зургаадугаар сарын 24-26-нд “Монгол шилтгээ”-нд болох шоуг зорих аж.
Тус наадмыг орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залуусын амралт чөлөөт цагийг цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг, дуучдыг танилцуулж, хөгжим сонирхогчдын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2002 оноос зохиож эхэлсэн билээ.
Өнгөрсөн жилийн наадмын их тайзны эрхийг “The Colors” хамтлаг хүртэж байсан билээ.
“Playtime-2016” зургаадугаар сарын 24-26-нд болно | ||
Үзсэн: 601 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.