Шууд Chart

Эхэлж гурав хожсон нь медалийн төлөө тоглоно

2016-04-01 15:34:51

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний супер лиг”-ийн 2015-2016 оны улиралд “Харцага”, “Дархан гарьд”, “Их өргөө аравтууд”, “Хасын хүлгүүд”, “Мон-Алтиус Смарт”, “Архангай лидер”, “Төв ургац” гэсэн нийт найман баг дөрвөн сарын турш өрсөлдлөө. Тэд гурван тойрог өрсөлдөж, плей-оффт зургаан багийн нэр тодорсон.

Энэ жил залуучуудын шигшээ багийн тоглогчдоор багийнхаа “цөм”-ийг бүрдүүлсэн “Архангай Лидер”, өнгөрсөн улирлын MVP Д.Мөнхтүвшин, шилдэг төвийн тоглогч С.Өрнүүнбилэг нараар удирдуулсан “Их Өргөө Аравтууд” плей-оффт шалгарч чадаагүй юм.

Шилдэг багуудыг “Төв аймаг Төв ургац”, “Баянгол Синтоза ирвэс” тэргүүлж, хагас шигшээд шууд үлдсэн. Харин плей-оффын тоглолт өнөөдөр эхлэх бөгөөд эхний тоглолт гурваар гарсан “Хасын хүлгүүд” сүүлийн байраар шалгарсан “Дархан гарьд”-тай, хоёр дахь тулаан дөрвөөр гарсан “Харцага”, тавдугаар байраар шалгарсан “Мон-Алтиус Смарт” багийн хооронд болно.

Хуваарийг сонирхуулбал, 18:00 цагаас “SBL Хасын Хүлэгүүд”-“Дархан Гарьд”, 20:00 цагаас “Альянс Тех Харцага”-“Дундговь Мон-Алтиус Смарт” тоглоно. Тэднээс эхэлж гурав хожсон нь цааш медалийн төлөө тоглох эрхтэй болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эхэлж гурав хожсон нь медалийн төлөө тоглоно  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй