Шууд Chart

“4 өнгө” үзэгчдэд хүрэв

2016-04-04 14:27:08

ДБЭТ-ын уран бүтээлчид олон улсын бүжгийн өдрийг тохиолдуулан “4 өнгө” цоо шинэ балетын шоу тоглолтыг өчигдөр үзэгчдэд өргөн барилаа. Тус тоглолтод дөрвөн балетмейстер, дөрвөн улирал, дөрвөн өөр өнгө аяс, утга агуулга бүхий бүжиг дэглэн найруулж, өөр өөрийн онцлогийг харуулсан юм.

Тодруулбал, Г.Батчимэг хөгжмийн зохиолч Эдвард Григийн “Өглөө”-г сонгон авч хэн бүхний мэддэг, таашаан сонсдог гайхамшигт танил аялгууг жинхэнэ сонгодог классик балетын хөдөлгөөнөөр дамжуулсан бол Б.Жаргал хаврын улирлыг Антонио Вивалдигийн алдарт “Дөрвөн улирал” сонатаар үзүүлэв. Антонио Вивалди байгалийн сайхныг мэдрэхдээ хөгжмөөр илэрхийлснийг тэрбээр хаврын тухай неоклассик бүжгийн өгүүлэмжтэй хослуулсан байна.

Харин зуны дэлгэр улирлыг Э.Эрдэнэжаргал Николас Жаар хэмээх залуу хөгжмийн зохиолчийн бүтээлээр бүжгийн нэг төрлийн урсгалд баригдалгүй, модерн болон контенпорари урсгалыг өөр бусад төрлүүдтэй холбон уран сэтгэмжтэйгээр толилуулсан бол Н.Чинзориг нь Сергей Рахманиновын төгөлдөр хуурын хоёрдугаар симфонийг неоклассик балеттай зохицуулжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“4 өнгө” үзэгчдэд хүрэв   
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй