
Өсвөр үеийн аварга шалгаруулах 100 буудалт даамыy тэмцээн “Гацуурт” ХХК-ийн байранд боллоо.
Тэмцээн 5-7, 8-10, 11-13, 14-16 насны ангиллаар 100 буудалтын үндсэн, блиц, 64 буудалт даамын үндсэн, блиц, Турк даам гэсэн таван төрлөөр зохион байгуулав.
“Гацуурт” компани уг тэмцээнийг 11 дэх жилдээ ивээн тэтгэж оролцож байгаа бөгөөд энэ удаа 700-аад хүүхэд ур чадвараа сорив. Энэ тэмцээнд төрөл тус бүрт эхний таван байрт шалгарсан тамирчныг ирэх долоодугаар сарын 20-30-нд Монголд болох Ази тивийн АШТ-нд оролцох эрх олголоо.
Тэмцээнд багийн дүнгээр Баянзүрх дүүргийн 100 буудалт даамын П.Нармандах дасгалжуулагч багштай "Шавь" клуб 11 алт нийт 24 медаль авснаар улсдаа тэргүүлж, Дорноговь, Хэнтий аймгийн багууд удааллаа.
Баянзүрх дүүргийн даамчид тэргүүллээ | ||
Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.