
Олимпийн найм, дэлхийн 19 удаагийн аварга, биатлоны алдарт тамирчин Уле Эйнар Бьёрндален өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан. Түүнийг шинжээчид “Зодог тайлах тухайгаа зарлах гэж байна” хэмээн таамаглаж байв. Гэвч тэрбээр “Зодог тайлахгүй, үргэлжлүүлэн уралдана. 2018 оны олимпийн наадам хүртэл ямар ч тэмцээн алгасахгүй” гэдгээ итгэлтэйгээр хэлсэн юм.
Шинжээчдийн энэхүү таамаг нь Уле Эйнар Бьёрндален өнгөрсөн хоёрдугаар сард болсон ДАШТ-ий дараа зодог тайлах тухай нэлээн шуугиан үүссэнээс үүдэлтэй. Гэвч тэрбээр тус тэмцээнд тун амжилттай оролцож, шийдвэрээ өөрчилжээ.
Уле Эйнар Бьёрндален ямар ч байсан 2018 он хүртэл өрсөлдөнө | ||
Үзсэн: 1463 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.