Шууд Chart

Хөлбөмбөгийн эмэгтэй дасгалжуулагчийн сургалт боллоо

2016-04-05 17:37:12

Монголын Хөлбөмбөгийн Холбоо жил бүр FIFA болон AFС-ийн сургалтыг эх орондоо зохион байгуулж, ирээдүй хойч үе болон залуу боловсон хүчиндээ илүү мэдлэг олгохыг хичээн ажилласаар байна. Энэ удаад ФИФА-гийн эмэгтэй дасгалжуулагчийн сургалтыг энэ сарын 1-5-нд зохион байгуулж, сургалтад хамрагдагсдад сертификат гардууллаа.

Энэ удаагийн сургалтыг ФИФА-гийн сургагч багш хатагтай Хэстерин Жаннетже Де Ройс болон ФИФА-гийн хөгжлийн газрын өсвөр үе болон эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан ажилтан ноён Дато Ним Кеонг нар удирдан явуулсан юм. Датогийн хувьд 2009 онд МХБХ-нд анх хүрэлцэн ирж байсан билээ.

Хэстерин Жаннатже энэхүү сургалтын төгсгөлд “Монголын тамирчдад маш их оюуны чадамж байна. Бэлтгэлийн үеэр сэтгэлгээ өндөртэй олон тамирчин байгааг анзаарсан. Дахин Монгол Улсад хүрэлцэн ирэхэд та бүхэн хөлбөмбөгийн хөгжилдөө хувь нэмрээ оруулсан, магадгүй шигшээ багийн дасгалжуулагч болсон байна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөлбөмбөгийн эмэгтэй дасгалжуулагчийн сургалт боллоо  
Үзсэн: 461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.89.xxx [103.9.89.xxx] 2016-04-06 17:56
ХӨГЖЛИЙН ГАРЦ ХАЙСАН ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БУЮУ 4 САРЫН 7 НД БОЛНО ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ ОРОЛЦООРОЙ ЖАГСААЛД НЭГДСЭН ГУТАЛ БҮРИЙН ЦААНА ХЭЛЭХ САНАА ТУЛГАРСАН АСУУДАЛ БАЙГАА

Бидэнтэй нэгдээрэй