
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхи, шуургатай байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 5-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 17 цагт 2 хэм дулаан, 20 цагт 3 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийгшил 56 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 5-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 6-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч бүх нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 8-наас дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 11-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 8-нд нутгийн зүүн хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, бусад хугацаанд Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтэнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн | ||
Үзсэн: 514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.