
Төгөлдөр хуурч Ц.Энхтөр өөрийн уран бүтээлийн 20 жилийн ойн концертоо яг одоо ДБЭТ-ын тайзнаа толилуулах гэж байна.
Тэрбээр тоглолтдоо В.А.Моцартын Төгөлдөр хуур симфони найрал хөгжмийн концерт №12 К414 /ля мажор/, Ф.Шопенын Төгөлдөр хуур симфони найрал хөгжмийн концерт №1 оп.11 /ми минор/, Э.Григийн Төгөлдөр хуур симфони найрал хөгжмийн концерт оп.16 /ля минор/ /1-р анги/, С.Прокофьевийн Төгөлдөр хуур симфони найрал хөгжмийн концерт №1 оп.10, З.Хангалын Төгөлдөр хуур симфони найрал хөгжмийн концерт №2 зэрэг бүтээлийг эгшиглүүлэх аж.
Мөн А.Энх-Амгалан, Б.Золзаяа, М.Хүсэл нар ая дуугаа өргөхөөс гадна Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Ц.Намсрайжавын нэрэмжит улсын филармонийн симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш оролцоно.
Ц.Энхтөр өнөөдөр төгөлдөр хуураа эгшиглүүлнэ | ||
Үзсэн: 301 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.