Шууд Chart

Котомицүкигийн хүү Хакүхог зодог тайлуулна

2016-04-07 11:52:59

Мэргэжлийн сүмогийн хаврын тойргийн барилдаан Айчи мужийн Оказаки хотод эхэллээ. Тойргийн барилдааны үеэр бөхчүүд нутгийн хүүхэд багачуудад дохён дээр хичээл зааж, үзүүлэн тоглолт хийв.

Дээд зиндааны Такэказэтэй мөргөлдөх дасгал хийсэн нэгэн хүү хүч чадлаараа олныг гайхуулсан нь цагтаа Японы хамгийн хүчит арслан гэгдэж байсан Котомицүкигийн хүү Айки байлаа. Хоёрдугаар ангийн сурагч тэрбээр долоон настай ч 1.27 метр өндөр, 41 кг жинтэйгээс гадна аавтайгаа тун адилхан юм.

Айки аавынхаа адил Оказаки хотын сүмогийн секцэнд хичээллэж, муждаа өсвөрийн сүмогийн тэмцээнд 10 түрүүлсэн гэнэ.

Котомицүки хүүгийнхээ талаар “Мэргэжлийн сүмод орж, ёкозүна болно гэж ярьдаг юм. Их аварга Хакүхог унагааж, зодог тайлуулах мөрөөдөлтэй хүү дээ. Барилдаан нь надтай бол ер нь адилхан шүү” гэсэн байна.

Хүүгийн барилдааныг харж суусан Таканохана ояката “Бие хаа сайтай, юм дуулгах хүү байна. Хүчтэй, сайн бөх болох нь гарцаагүй. Ирээдүйн ёкозүна ч байж мэднэ” гэж үнэлжээ.

Котомицүки цагтаа ёкозүна цолонд хамгийн ойрхон арслан гэгдэж, их аварга Асашёорюүг унагаах магадлалтай Японы цорын ганц бөх байлаа. Гэвч 2010 онд бейсболын тоглолтод хууль бусаар бооцоо тавьдаг байсан нь илэрч, Сүмогийн холбооноос хөөгдсөн билээ. Холбооны шийдвэрийг эсэргүүцэн шүүхээр заргалдсан ч 2014 онд заргаа буцаан авч, өнгөрсөн жил магэ үсээ авахуулан, албан ёсоор зодог тайлсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Котомицүкигийн хүү Хакүхог зодог тайлуулна   
Үзсэн: 1148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-04-07 20:05
Ямар ойлгомжгүй гарчиг өгдөг юм бэ?

Бидэнтэй нэгдээрэй