Шууд Chart

“Гэгээн муза-2016” наадамд 10-аад орны уран бүтээлч оролцоно

2016-04-07 16:47:34

Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза-2016” наадам ирэх сарын 1-7-ны хооронд болно. 13 дахь удаагаа болох тус наадамд 34 бүтээл өрсөлдсөнөөс 17 нь тунаж, гран прийн төлөө өрсөлдөнө.  

Зохион байгуулагчид тухайн бүтээлийг өмнө нь бичлэгээр шүүдэг байсан бол энэ удаа тайзан дээр дүгнэсэн нь улам сонирхолтой, шударга, бодитой боллоо.  Түүнчлэн гран при шагналыг БСШУ-ны сайдын нэрэмжит болгосон аж.

Энэ жилийн наадмын эцсийн шалгаруулалтад ОХУ, Герман, Польш, Грек, Киргиз зэрэг 10-аад орны уран бүтээлч оролцохоос гадна нэг хүний жүжгийн төрөлд шүүгчээр Киргиз улсын Драмын театрын уран сайхны удирдаач, театр судлаач, найруулагч хүн ажилласан гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Гэгээн муза-2016” наадамд 10-аад орны уран бүтээлч оролцоно  
Үзсэн: 451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй