Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

2016-04-08 06:19:08

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр  хүйтэн салхи, шуургатай байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур, Дархадын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр,Тэс,Туул,Тэрэлж, Халхголын голын хөндий, Дорнодын тал нутгаар 1-6 хэм,  говийн бүсийн баруун хэсгээр  14-19 хэм,  Их нууруудын хотгор болон  говийн бүсийн зүүн хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар  5-10 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм хүйтэн, харьцангуй чийг 34 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  


2016 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун зүгийн нутгийн баруун, төвийн нутгийн зүүн хэсгээр, 10-нд зүүн зүгийн нутгийн баруун, баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 11,12-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 9-нд говь, талын нутгаар, 10-нд зарим газраар, 11-нд говийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 9-нд зүүн зүгийн нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан  
Үзсэн: 451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй