Шууд Chart

“Боруссиа Дортмунд”, “Ливерпүүл” тэнцэв

2016-04-08 08:49:15

Нэр хүндээрээ Аваргуудын лигийн дараа ордог Европа лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд өнгөрсөн шөнө амжилттай болж өндөрлөлөө. 

Шөвгийн наймын хамгийн сонирхолтой тоглолт Германд болсон бөгөөд “Боруссиа Дортмунд” өөрсдийн Сигнал Идуна Парк цэнгэлдэх хүрээлэндээ Английн “Ливерпүүл”-ийг хүлээн авсан тоглолт болов.

“Боруссиа Дортмунд”-ыг өнгөрсөн жил орхисон Герман дасгалжуулагч Юрген Клопп хуучин багийн эсрэг анх удаа зочилсон бөгөөд “Боруссиа Дортмунд”-ын хөгжөөн дэмжигчид халуун дотноор угтаж авснаар хоёр багийн тоглолт эхэлсэн юм.

Тоглолтын эхний гоолыг зочин баг оруулсан бөгөөд энэ шөнө багийнхаа үндсэн довтлогчоор гарсан Бельги залуу Дивок Ориги тоглолтын эхний хагасын 38 дахь минутад оруулан багтаа тэргүүллийг авчирсан юм. Харин тоглолтын хоёр дахь хагас эхлээд гурван минут өнгөрч байхад “Боруссиа Дортмунд”-ын ахлагч Матт Хуммелс мөргөн гоолдсоноор багтаа тэнцээг авчирч, энэ тоглолтод өөр гоол оролгүй 1:1 харьцаатайгаар өндөрлөлөө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Боруссиа Дортмунд”, “Ливерпүүл” тэнцэв  
Үзсэн: 1012 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй