
Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт “Шинэ боломж буюу гэр бүлийн моргэйж”, “Давхар татварын гэрээ Монгол Улсыг хохироож байна” нийтлэл, “Найман баллын бүсэд оршдог барилгын хана жирийн үед нурж байна” сурвалжлага, жүжигчин Т.Чойжилсүрэнгийн “Сэтгэлийн тэнхээтэй байхад юуг ч бүтээдэг юм”, “Оюуны ундраа пропертиз” компанийн гүйцэтгэх захирал О.Тэнүүний “Алтай Таван Богдод очоод арслан, барын зүрх залгичихсан юм шиг л омогшсон” ярилцлага бичигджээ.
"Зууны мэдээ" сонинд “Дөрвөн жилийн дараа ч хэлмэгдүүлэлт үргэлжилсээр ...” нийтлэл, ОХУ-ын Фиде их мастер, олон улсын шатрын холбооны багш А.И.Фоминыхын “Монгол хүүхдүүд дайчин зангаараа тэргүүлдэг”, загвар өмсөгч Э.Байгалийн “Монгол туургатан мисс-2016 тэмцээн олон зүйлийг мэдрүүллээ” ярилцлага багтсан байна.
"Үндэсний шуудан"-д “М.Энхсайханы “Их эвсэл”-ийн цаана”, “Мөчлөг сөрсөн металл”, “Сайн санааны хаялага” нийтлэл тэмдэглэгджээ.
"Засгийн газрын мэдээ"-гээс “Бүтэн зүрхтэй бяцхан үрс” сурвалжлага, УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн “Мартагдана гэдэг уран бүтээлчдийн хамгийн том айдас” ярилцлагыг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 291 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.