
Чөлөөт бөхийн мастеруудын УАШТ энэ сарын 25-д “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Энэхүү холбоог чөлөөт бөхийн алдартнууд, ахмадууд, сонирхогчид хамтран энэ оны нэгдүгээр сард байгуулагдаж, Ерөнхийлөгчөөр Эрүүл мэнд, спортын сайдын зөвлөх Б.Өнөбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргаар ОУХМ Д.Ганбат нар томилогдсон юм.
Тэд үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг саяхан гаргаж, дээрх тэмцээнийг ийнхүү зохион байгуулахаар болоод байгаа нь энэ.
Тэмцээнд 35-42, 43-48, 49-56, 57-оос дээш гэсэн насны ангилалд тамирчид өрсөлдөнө. Жингийн хувьд нас тус бүрт 58, 63, 69, 76, 85, -100, +100 кг байх аж.
Чөлөөт бөхийн мастерууд өрсөлдөнө | ||
Үзсэн: 773 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.