Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

2016-04-08 15:20:10

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 08-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурна. 17 цагт 9 хэм, 20 цагт 5 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийгшил 19 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 08-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 09-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө   18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 10-наас дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10, 11-нд зарим газраар, 12-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд баруун зүгийн нутгийн баруун, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр  хур тунадас, нойтон цас орно. Салхи 10,12-нд зарим газраар, 11,13-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 


Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн  
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй