Шууд Chart

Хөлбөмбөгчид сургалтаа эхлүүллээ

2016-04-08 15:49:32

Монголын хөлбөмбөгийн холбооны календарьт төлөвлөгөөнд багтсан хэд хэдэн сургалт энэ сард зохион байгуулагдаж байгаагийн нэг нь AFC /АХБХ/-ны дасгалжуулагчийн “С” зэрэглэлийн сургалт юм. Өнөөдөр эхэлсэн энэхүү сургалтын нээлтэд Эрүүл мэнд, спортын яамны харьяа, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн мэргэжилтэн Д.Уртнасан, МХБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Буман-Учрал, МХБХ-ны гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан болон AFC-ийн сургагч багш Роберт Лим нар оролцлоо.

Дээрх сургалт нь дөрөв дэх удаагаа зохиогдож буй агаад удирдагч багш Робберт Лим өмнө нь манай улсад энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.

Сүүлийн жилүүдэд Монголын хөлбөмбөгт шинэ үе, дасгалжуулагчийн шинэ эрин төрсөөр байна. Мөн өнгөрсөн хугацаанд Азийн Хөлбөмбөгийн Холбооны дасгалжуулагчийн “С” зэрэглэлийн сургалтад 100 гаруй оролцогч хамрагдаж байв.

Энэ удаагийн сургалт дөрөвдүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөлбөмбөгчид сургалтаа эхлүүллээ  
Үзсэн: 528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй