Шууд Chart

О.Магнай дарга нефть импортлогчдоос тодруулга авна

2013-10-03 09:01:02

Сүүлийн хэд хоногт зарим нефть импортлогч компаниуд шатахууны үнийг нэг литр тутамд 50 төгрөгөөр нэмж байна. Энэ үнийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний барааны үнэ ч нэмэгдэж эхэллээ. Тиймээс шатахууныхаа үнийг нэмсэн компаниудад “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-ын дарга О.Магнай тодруулга авахаар албан бичиг хүргүүлсэн байна. О.Магнай дарга энэ талаар “Бензин шатахууны үнэ зах зээлээ даган өсөх, үгсэн хувилдаж өсгөх хоёр өөр асуудал юм. Одоогийн байдлаар бид “Жаст” болон “Магнай трейд” компанид яагаад нэг өдөр үнээ нэмснийг нь тодруулах зорилгоор албан бичиг явууллаа. Хариу нь албан ёсоор ирээгүй байна. Саяхан  надад “Жаст” компанийг “Магнай трейд” авч байгаа гэсэн албан бус мэдээлэл ирсэн. Өрсөлдөөний тухай хуулинд зааснаар нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нэгдэх болсон тохиолдолд манай байгууллагаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Дээрх байгууллагуудаас тийм хүсэлтийг өнөөдрийн байдлаар хүлээж аваагүй байгаа учраас албан бичиг хүргүүлсэн” гэлээ.


О.Магнай дарга нефть импортлогчдоос тодруулга авна  
Үзсэн: 884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй