Шууд Chart

Б.Билгүүн хийл хөгжмийг “уйлуулна”

2016-04-08 17:05:49

Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар курсын оюутан Б.Билгүүн энэ сарын 13-нд тайлан тоглолтоо хийнэ. Тэрбээр Л.Алтанцэцэг багшийнхаа удирдлага дор хийлч Ч.Дэлгэрцэцэгийн үүсгэн байгуулсан “Deegii” хөгжмийн сургуулийн ивээн тэтгэлгээр ДБЭТ-т “Чайковскийн үдэш” нэртэй тоглолтоо үзэгчдэд өргөн барих гэж байна. Гэхдээ тэр М.Понцегийн “Эстерлитта”, Э.Ясанегийн “Соната но балладе”, Ж.Халворсений “Пассакаглиа”, П.Чайковскийгийн “Виолин” концертыг эгшиглүүлэх гэнэ.

Б.Билгүүн нь зургаан настайгаасаа хийл хөгжим тоглож эхэлжээ. Амжилтаас нь дурдвал 2004, 2006, 2008, 2012 онд Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит олон улсын уралдааны тусгай, хоёр, гуравдугаар байр, 2006, 2008 онд Чех улсын Я.Косианы нэрэмжит олон улсын хөгжмийн уралдаанаас тусгай байр, шилдэг тоглогчийн шагнал, 2008 онд ОХУ-ын Улан-Үдэ хотод болсон залуу хөгжимчдийн олон улсын уралдааны тусгай байрын шагнал, 2009 онд Монгол Улсын Засгийн газрын “Батламж”, 2010 онд Макаод болсон ЮНЕСКО-гийн Зүүн Азийн орнуудын хүүхдийн урлагийн фестивалын тусгай байрын шагнал, 2010 онд АНУ-ын Нью-Йорк хотын Крэссендо олон улсын хөгжмийн уралдааны тэргүүн байр, шилдэг тоглогч, 2011 онд Монгол Улсын “Шилдэг” сурагч, 2014 онд Улаанбаатар хотод зохион байгуулдаг “Цөөхүүл” хөгжим фестивалийн цөөхүүл хөгжим төрөлд (трио) тэргүүн байр, 2015 онд Герман Улсын Морисбург хотод болсон залуу хөгжимчдийн зуны сургалтад уригдан Германы байгууллага, олон хотуудаар орон орны залуу хөгжимчидтэй хамтран тоглосон билээ.

Түүнийг найзууд нь хийл хөгжмийг ёстой л “уйлуулдаг” хэмээн магтаж байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Билгүүн хийл хөгжмийг “уйлуулна”  
Үзсэн: 482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй