Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-04-11 14:27:34

2016 оны дөрөвдүгээр сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Хур тунадас нойтон цас орж шуурна - 


Баруун аймгуудын нутгаар: 12-нд нутгийн хойд хэсгээр,14-15-нд зарим газраар хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 12-13нд Алтайн уулсаар, 14-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс, Баянхонгорын хойд, Завханы хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм  дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: 12-нд зарим газраар,14-15нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орж шороон ба цасан шуурга шуурна. Салхи 12,14-15нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 13-14, 17-нд дулаарна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: 11-12нд зарим газраар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, 15-нд ихэнх нутгаар,16-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи зарим газраар 11,12,14-нд 12-14м/с, 15-нд үе үе 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 14-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 10-15 хэм хүрч дулаарна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан байна. 17-ноос бага зэрэг дулаарна.


Говийн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр  бага зэргийн хур тунадас орно. Салхи 11-12-нд зарим газраар, 14-15нд ихэнх нутгаар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 12-14нд шөнөдөө 1-6 хэм өдөртөө 13-18 хэм дулаан, бусад хугацаанд шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан байна. 


Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх талаарх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй