
Манай улсын нийт хог хаягдлын 70 хувь нь хөрсөнд булагддаг юм байна. Хогийг ангилан ялгалгүй хөрсөнд булахад элдэв химийн урвал явагдаж, орчиндоо хортой нөлөө үзүүлдэг аж. Хог хаягдлыг боловсруулах талаараа европдоо төдийгүй дэлхийд тэргүүлэх технологитой германчуудтай Монгол Улсад тулгамдаж байгаа хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлж, хог хаягдлыг дахин боловсруулан эрчим хүч, хий гарган авах талаар хамтран ажиллахаар болжээ. Тэд эхний ээлжинд Улаанбаатар хот болон 21 аймгийн хог хаягдлын нэгдсэн судалгаа гарган, боловсруулах технологийн шийдлийг сонгох ба энэхүү судалгаан дээр үндэслэн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг гарган, хэрэгжүүлэх төслөө тодорхой болгох юм.
Хог хаягдлаас эрчим хүч гаргаж авна | ||
Үзсэн: 2408 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.