
Дөрөвдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй боловч томоохон гол, мөрний адгаар мөсгүй болсон байна. Мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх, мөс харлах зэрэг үзэгдэл ажиглагдаж, мөсний зузаан 4 дүгээр сарын 1-ний өдрийнхөөс 10-40 см нимгэрч, мөс хэврэгшсэн байна. Цаашид цөн түрэх, цөнгийн хахаа ажиглагдаж, голын усны түвшин нэмэгдэх болно. Иймд ард иргэд мөс цөмрөх аюулаас урьчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Ус судлалын сектор
2016.04.12
Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна | ||
Үзсэн: 560 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.