
МСБХ-оос хоёр дахь жилдээ “Мастерс лиг” тэмцээнийг зохион байгуулж, дөрвөн сарын турш үргэлжиллээ. Нийт есөн баг өрсөлдсөнөөс лигийн тэмцээний аваргаар "Бизнесийн чөтгөрүүд" тодорч, цом, алтан медаль, таван сая төгрөгийн эзэн боллоо.
Монголын лигийн мөнхийн өрсөлдөгчид болох "Алтайн бүргэдүүд", "Бизнесийн чөтгөрүүд" баг энэ жилийн шигшээд шалгарч үлдсэн юм. Цуврал гурван тоглолт гарсны эцэст 2:1 харьцаагаар чөтгөрүүд илүүрхсэн юм.
Дэд байрт шалгарсан Сү.Батболд эзэнтэй "Алтайн бүргэдүүд" баг мөнгөн медаль, гурван сая төгрөг хүртлээ.
Шигшээ цувралд 31 оноо 7.5 самбар зургаан дамжуулалт, 2.5 таслалт нэг хаалт дунджилсан ОУХМ Г.Наранбаатар цувралын үнэ цэнэтэй тоглогчоор тодорлоо.
"Бизнесийн чөтгөрүүд" түрүүлэв | ||
Үзсэн: 1102 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.