
МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Шагдаржавын Урьханы “APRIL-24” хос цомгийн баяр, уран бүтээлийн үдэшлэг энэ сарын 25-нд болно.
Улсын Филармонийн концертын их танхимд болох дээрх үдэшлэгийн ерөнхий зохион байгуулагчаар Архангай аймгийн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдэл, ерөнхий найруулагчаар “Voice” группийн дуучин С.Баттулга, тайзны найруулагчаар ҮДБЭЧ-ын хөгжимчин Д.Түвшин, менежерээр Д.Цэрэнпагма нар ажиллаж байна.
Урилгаар “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо, “Болор цом”-ын эзэн Ш.Лхамноржмаа, Н.Гантулга, “Хурд” хамтлаг, “Харанга” хамтлагийн дуучин, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат нар шүлгээ уншиж, ая дуугаа өргөнө.
Ш.Урьханы “APRIL-24” хос цомгийн баяр болно | ||
Үзсэн: 1082 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.