Шууд Chart

Шатарчид өнөөдөр тэмцээнээ өндөрлүүлнэ

2016-04-14 10:51:16

Монгол Улсад анх удаа болж буй өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тэмцээнд тивийн 18 орны 470 гаруй өсвөрийн шатарчин өрсөлдөж байгаа юм.

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж буй тус тэмцээний стандарт төрлийн ес дэх өргийн тоглолт өнөөдөр болж, нас бүрийн медальтнууд тодорно.

Тэмцээн найм, 10, 12, 14, 16, 18 хүртэлх насны ангилалд болж буй агаад блиц, рапид төрлийн тэмцээнд манай тамирчид өндөр амжилтыг үзүүлж, 36 медаль хүртсэн. Тодруулбал, манай улсаас Азийн аварга 13 төрөөд байна.

Тэмцээний хаалтын ажиллагаа 16:00 цагт болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шатарчид өнөөдөр тэмцээнээ өндөрлүүлнэ  
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2016-04-14 12:01
за ашгүй дээ хойч үеийнхэн маана өнөөгийн бидний үеэс арай ухаалаг болж өсөх нь дээ,,,өсвөрийн шатарчиддаа байрлаж байгаа эх орн чинь төрөөс дэмжих байгаа,,,шагнаж урамшуулах байгаа,,.

Бидэнтэй нэгдээрэй