Шууд Chart

Шөвгийн дөрөвт үлдэнэ гэдэг том амжилт ч, сенсаци болохоор хэрэг ердөө биш

2016-04-14 12:58:24

Аваргуудын лигийн 1/4 шигшээд учраа таарсан Испанийн грандууд болох “Атлетико”-“Барса” багийн хариу тоглолт “Висенте Кальдерон” цэнгэлдэхэд болж, талбайн эзний ялалтаар өндөрлөлөө.

Тоглолтын 36 дахь минутанд Саулийн дамжуулалтыг Антуан Гризманн чулуу болгож багтаа тэргүүлэл авчирсан бөгөөд үүний дараа “Барса” хэд хэдэн удаа аюултай довтолгоо хийсэн ч тусыг эс олов.

Уг тоглолтын эцсийн цэгийг мөн л Антуан Гризманн тавьсан бөгөөд 11 метрийн торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэсэн.

Долоо хоногийн өмнө болсон хоёр багийн эхний тоглолтод “Барса” 2:1-ээр хожсон ч хоёр тоглолтын нийлбэрээр (3:2) Мадридын баг дараагийн шат буюу шөвгийн дөрөвт шалгарлаа.

Тоглолтын дараа "Барса"-гийн дасгалжуулагч Луис Энрике “Энэ өдөр биднийх биш байлаа. Барса өөрийн шилдэг тоглолтыг гаргаж чадсангүй. Тэгээд ч багийнхаа залуусын тухай муу юм хэлэх нь одоо утгагүй хэрэг” гэсэн бол Атлетикогийн дасгалжуулагч Диего Симеоне “Шөвгийн дөрөвт үлдэнэ гэдэг маш том амжилт ч, сенсаци болохоор хэрэг ердөө ч биш. Бид илүү амжилт үзүүлж чадна" гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шөвгийн дөрөвт үлдэнэ гэдэг том амжилт ч, сенсаци болохоор хэрэг ердөө биш  
Үзсэн: 1904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-04-14 14:21
Zuw zuw barsa bayartai. Hoiton uulzaya!
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2016-04-14 14:17
Хүн ойлгохоор юм бичиж байл даа, хөл бөмбөг мэдэхгүй хүн ч уншаад ойлгохоор бичиж болно доо буруу хойшоо сэтгүүлч болдоо

Бидэнтэй нэгдээрэй