
Монгол Улсын Гавьяат тамирчин, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 1984 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотноо мэндэлжээ. Түүнд өнөөдөр дэвжээнийх нь бөхчүүд амтат бялуу гардуулж, баяр хүргэсэн байна.
Тэрбээр Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Монгол Улсын заан Р.Давааням агсны хүү билээ. Аав нь Бямбадоржийг бага байхад “Миний хүү сайн бөх болно доо. Суурь сайтай нь мэдрэгдээд байгаа юм. Хамгийн гол нь зөв л залж өгөх багш хэрэгтэй” хэмээсэн нь өнөөдөр үнэнийг гэрчилж, гадаадын долоо, Монголын гурав дахь озэки цолтон болоод байна.
Хууч сөхвөл, Монгол Улсын заан Д.Амгаа нэгэн ярилцлагадаа “Ажиглаад байхад айлын бага хүү сайн бөх болоод байх шиг. Ихэнх нь аварга цолтой болж байна. Жишээ нь, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ нар байна. Тэд эцэг, эхийнхээ ахимаг насанд гарсан юм билээ. Хамгийн гол нь ахимаг настай эмэгтэй хүний сав хүүхэд тээхэд хамгийн тохиромжтой байдаг бололтой” гэсэн нь мөн л үнэний ортой хэлжээ. Залуусаас дурдвал Улсын заан Д.Долгорсүрэнгийн бага хүү Д.Дагвадорж, Ж.Мөнхбатын бага хүү М.Даваажаргал нар бол Д.Бямбадорж ч айлын отгон хүү билээ.
Өнөөдөр Харүмафүжи Д.Бямбадоржийн төрсөн өдөр | ||
Үзсэн: 781 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.