Шууд Chart

Коби Брайнт дэвжээгээ орхисон ч алдар нь мөнхөд үлдэнэ

2016-04-14 17:41:22

Сагсан бөмбөгийн амьд домог, АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн “Лос Анжелес Лэйкэрс” багийн тамирчин Коби Брайнт өнөөдөр сүүлчийн тоглолтоо хийж, зодог тайллаа.

Лэйкэрс “Стэплэс цэнтр”-тээ “Юта Жазз”-ыг хүлээн авч тоглож, 101:96-гийн  харьцаатай хожив. Үүнд багийн лидер Коби Брайнт өөрийн гайхалтай тоглолтоо үзүүлж, 60 оноо авсан юм.

Тоглолт эхлэхийн өмнө Филадельфи хотын унаган иргэн Коби "Би багаасаа л  Лейкерс багийн улаан фэн байсан. Хайртай багтаа тоглоно гэдэг жаахан хүүгийн хувьд том мөрөөдөл байв. Мэргэжлийн сагсан бөмбөгийн багт тоглосноос хойш 20 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд энэ хот ч маш их өөрчлөгдлөө. Энэ бүхэн намайг ч бас их өөрчилсөн. Энд би карьераа эхэлсэн. Энэ хотоос өөр хаана би ажлаа дуусгах билээ” гэсэн байна.

Коби Брайнт 1996 оны NBA-гийн драфтын дараа Чарлотте Хорнетс багт элссэн нь ахлах сургуулиас шууд лигт орсон хэрэг байв. Тэр үед Лос Анжелес Лейкерсын ерөнхийлөгч Жерри Уэст ихэд сонирхож байсан тул түүнийг Влад Дивацаар наймаалцаж авчээ. Коби Лос Анжелес Лейкерст амжилт дагуулж ирсэн гэхэд болно.

Түүний амжилтаас дурдвал:

    NBA-гийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан гурван тоглогчийн  нэг

    NBA-гийн таван удаагийн аварга - (2000-2002, 2009-2010 он)

    Олимпийн хоёр удаагийн аварга – (2008,  2012)

    NBA-гийн хоёр удаагийн гоолын аварга – (2006, 2007)

    NBA-гийн бүх оддын тоглолтын дөрвөн удаагийн үнэ цэнэтэй тоглогч болж байв.

Коби Брайнтын сүүлчийн тоглолтыг үзэхээр дэлхийн олон од “Стэплэс центер”-т цугларсныг тодруулбал, реппер Жей-Зи, Снүүп Догг, алдарт сагсан бөмбөгч нэгэн цаг үед “Лэйкэрс” багт хамтран зүтгэж байсан Шакил Онел, түүний дотны анд алдарт хөлбөмбөгч Девид Бекхемийн том хүү, жүжигчин Энтоны Хопкенс, мөн эхнэр, хоёр охин нь иржээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Коби Брайнт дэвжээгээ орхисон ч алдар нь мөнхөд үлдэнэ  
Үзсэн: 2627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
box sudlaach [43.228.131.xxx] 2016-07-29 16:38
2 daxi amidrald ni az jargal xvsie.
hongor [103.26.194.xxx] 2016-06-25 17:49
Hezee sagsand goal oruuldag bsin onoo geechde mal yumu
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2016-04-14 23:57
44%
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2016-04-14 18:14
60 оноо шидсэн болгон нь орж байна.

Бидэнтэй нэгдээрэй