
Монголын Хөлбөмбөгийн Холбооны календарьт хуваарийн дагуу гадаа талбайн тэмцээн тун удахгүй эхэлнэ. Тиймээс боловсон хүчин болоод тэдний ур чадварыг дээшлүүлэх, шүүгчдийн онол практикыг ахиулах зорилгоор олон улсын болон тивийн сургалтуудыг Монголд зохион байгууллаа.
Үүний нэг нь FIFA буюу Олон Улсын Хөлбөмбөгийн холбооны залуу дасгалжуулагчийн сургалт юм. Энэ сургалт тав хоног үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө.
Хаалтын үеэр Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн Б.Эрдэнэсүрэн, МХБХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн Б.Болдбаатар, МХБХ-ны гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан, дасгалжуулагчийн зөвлөлийн дарга С.Эрдэнэ-Очир нар оролцлоо.
Дээрх сургалтыг ОУХБХ-ны сургагч багш, Англи улсын иргэн Стефен Константин удирдан явуулав.
Залуу дасгалжуулагчийн сургалт өнөөдөр өндөрлөлөө | ||
Үзсэн: 569 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.