Шууд Chart

Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ нийтийн дууны “эрлэг”

2016-04-15 10:05:36

Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, хөгжмийн зохиолч Одсүрэнгийн Эрдэнээ 2013 оноос Э.Төрмандахын дуулсан, яруу найрагч М.Цэрэнтогтохын шүлэг “Жаргалтай явна хоёулаа” бүтээлээрээ нийтийн дууны урлагт цахиур хагалж, "бүл нэмсэн".  

Дээрх дуу үзэгч, сонсогчдын хүртээл болсон цагаасаа дуунд хайртай ард түмнийхээ аманд чихэр мэт “хүлхэгдэв”. Мөн үүрэн телефоний гол операторуудын “Hi Tone”, “Unimusic”-ийг дуу таталтаараа олон сарын турш тэргүүлж байсан билээ.

Дээрх дууны клипийг үзсэн хүмүүс “Ногоон алим шиддэг” гэдгээр нь андахгүй. Мөн Youtube-д хандалтаараа хоёр саяд дөхөөд байна. Гурван сая хүн амтай манай улсын хувьд дээрх тоо ихэд орох нь мэдээж.

Үүний дараа яруу найрагч Б.Болорцэрэнгийн шүлэг, дуучин Н.Мөнгөншагайгийн дуулсан “Гангараа”, Э.Түдэвийн шүлэг, А.Түмэн-Өлзий, жүжигчин Л.Сөрөлт нарын “Нандин”, М.Цэрэнтогтохын шүлэг, О.Гансувдын “Миний ээж хөөрхөн” дуунууд нь хүмүүсийн гар утаснаас эгшиглэх болсон бол саяхнаас хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын хүү Баттулгын “Миний найз бүсгүйчүүд” дуу нь мөн л “Hi Tone”, “Unimusic”-ийг тэргүүлж эхэллээ.

Үүрэн телефоний операторуудын дуу таталтын тоо сонсогчдыг төлөөлдөг гэж хэлж болно. Тэгэхээр түүний зохиосон дуунууд дээрх хандалтыг хамгийн ихээр авч буйгаас үзэхэд үзэгч, сонсогчдод хамгийн их таалагддаг гэсэн үг юм. Энэ нь түүнийг нийтийн дууны "эрлэг” хэмээн нэрийдэхэд хүргэжээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ нийтийн дууны “эрлэг”   
Үзсэн: 2718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй