Шууд Chart

“Ливерпүүл” шөвгийн дөрөвт шалгарлаа

2016-04-15 10:21:40

Еврола лигийн 1/4 шигшээд учраа таарсан Английн “Ливерпүүл” болон Германы “Боруссиа Дортмунд” багийн хариу тоглолт алдарт “Энфилд” цэнгэлдэхэд болж талбайн эздийн гайхалтай ялалтаар өндөрлөлөө. 

Улаанууд тоглолтыг маш муу эхлүүлж, дөнгөж ес дэх минут болж байхад хаалгандаа хоёр гоол алдав. Генрих Мхитарян Пьер-Эмерик Обамейянг нар хамгаалагчдын алдааг ашиглан онооны самбарт нэрээ бичүүлсэн нь энэ байв.

Хоёрдугаар үеийн эхэнд Дивок Ориги онооны харьцааг ойртуулсан ч Марко Ройс буцаагаад холдуулсан. Гэхдээ “Ливерпүүл” болон түүний дасгалжуулагч Юрген Клопп хэзээнээсээ “камбэк”-ээр алдартай гэдгээ харуулж 66, 77, 90 дэх минутад Коутиньо, Сако, Ловрен нарын хүчин зүтгэлээр ялалт байгуулж чадлаа.

Долоо хоногийн өмнө Германд дээрх хоёр баг 1:1-ийн харьцаатай тэнцсэн бөгөөд Английн баг хоёр тоглолтын нийлбэрээр ийнхүү дараагийн шат буюу шөвгийн дөрөвт шалгарлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Ливерпүүл” шөвгийн дөрөвт шалгарлаа  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй