Шууд Chart

Их зохиолчийн тухай жүжгийн зохиолын уралдаан зарлав

2016-04-15 15:05:20

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд БСШУЯ, УДЭТ, МЗЭ-ийн хороо хамтран БСШУ-ны сайдын нэрэмжит жүжгийн зохиолын уралдааныг зарлалаа.

Зорилго нь Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн жүжгийн зохиолыг тайзны бүтээл болгоход орших гэнэ. Түүнчлэн зохиолчийн шилдэг бүтээлээр төв, орон нутгийн театруудын урын сан баяжиж, уран бүтээлчийн эрэл хайгуулын үр дүнд намтар, уран бүтээл судлал нь өргөжих ач холбогдолтой гэж үзэж байна.

Бүтээл шалгаруулах журам, тавигдах шаардлага нь:

  • Уралдаанд оролцогч нь бүрэн хэмжээний жүжгийн зохиолыг уралдаанд ирүүлнэ.
  • Жүжгийн зохиолыг Arial үсгийн фонтоор үсгийн хэмжээ 12-оор мөр хоорондын зайг 1,5 мм-ээр компьютерээр шивж, таван хувь ирүүлсэн байна.
  •  Зохиолыг дугтуйлан битүүмжилж, овог нэр, дэлгэрэнгүй хаяг, холбоо барих утас зэргийг тодорхой бичнэ.
  • Шалгарсан бүтээлээс аль нэгийг сонгож УДЭТ-ын санхүүжилтээр энэ оны арваннэгдүгээр сард тайзны тавина.
  • Оролцох бүтээлийг ирэх зургаадугаар сарын 1 хүртэл УДЭТ-ын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө.
  • Уралдаан ирүүлсэн бүтээлийг БСШУЯ-наас томилогдсон комисс шалгаруулж, I,II,III байр эзлүүлж, ирэх зургаадугаар сарын 18-ны дотор нийтэд танилцуулна.
  • Уралдаанд шалгарсан бүтээлийн санхүүжилтийг гуравдугаар улиралд багтааж зохиогчид олгоно.
  • Уралдаанд шалгарсан бүтээлийн зохиогчийн эрхийг УДЭТ эзэмшинэ гэжээ.

Нэгдүгээр байрт сая, хоёр, гуравдугаар байр эзэлсэн бүтээлийн эзэнд 800, 600 мянган төгрөгийн шагналтай.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Их зохиолчийн тухай жүжгийн зохиолын уралдаан зарлав   
Үзсэн: 470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-04-15 15:51
ЗАЙЛ ТЭХҮҮ. ЖҮЖИГ ТЭГЭЭД ГАНЦХАН САЯ ТӨГРӨГ ЮМ УУ ТЭ. ЗАЙЛААРАЙ
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-04-15 15:49
түй шоорт.... шагналыг нь ээ. Ганц дууны шүлэг л 500 000 байдаг гэх чинь билээ.

Бидэнтэй нэгдээрэй