
Жүдо бөхийн Азийн АШТ Узбекстаны нийслэл Ташкент хотноо боллоо. Тус тэмцээнээс манай баг тамирчид дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар 30 орноос аман хүзүүдэв. Нэгдүгээр байрыг наран улсын тамирчид эзэлсэн юм.
Тодруулбал алтан медалийг эрэгтэйчүүдийн ангилалд 66 кг-д Д.Алтансүх, 81 кг-д Н.Дагвасүрэн, -100 кг-д Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдийнхээс 57 кг-д Д.Сумъяа хүртсэн бол мөнгийг 48 кг-д М.Уранцэцэг, хүрэлийг эрэгтэйчүүдээс 60 кг-д Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдээс 52 кг-д М.Бундмаа, А.Цолмон, 63 кг-д Ц.Цэрэннадмид, -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа хүртсэн юм.
Мөн багийн барилдаанд эрэгтэй, эмэгтэй баг тус бүр мөнгөн медаль хүртсэн нь Монголын жүдочид дэлхийн дэвжээнд ямархан бяртай, чансаатайгаа харууллаа.
Сонирхуулахад Казахстаны нэрийн өмнөөс хүч үзэж буй, Монгол Улсын тамирчин Г.Отгонцэцэг алтан медаль хүртсэн. Хэрвээ тэр эх орныхоо нэрийн өмнөөс барилдсан бол манай улс медалийнхаа тоогоор тэргүүлэх байлаа.
Манай жүдочид чансаагаараа аман хүзүүдлээ | ||
Үзсэн: 509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.