Шууд Chart

Модон бөмбөгчид анх удаа түрүүлэв

2016-04-18 11:37:07

Монголын боулинг сонирхогчдын холбоо, “Эм Си Эс Кока Кола” ХХК-тай хамтран 2010 оноос эхлэн “Coca cola zero bowling championship” тэмцээнийг зохион байгуулсаар байна. Сар тутам салбар бүрийн шилдгүүдийг шалгаруулдаг тус тэмцээн өнгөрсөн бямба гарагт спорт холбоодын дунд болов.

Тэмцээний дүн гарахад алтан медалийг Монголын модон бөмбөгийн холбоо 1371 оноогоор анх удаа хүртсэн бол Монголын дартс сонирхогчдын холбоо 1343, Монголын гольфын холбооны баг 1341 оноогоор хоёр, гуравдугаар байрыг эзэллээ.

Тэмцээний шилдэг тамирчнаар МДСХ-ны С.Оюунбат 178 оноогоор шалгарсан юм.

Сонирхуулахад МДСХ өнгөрсөн хугацаанд тус тэмцээнээс дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Модон бөмбөгчид анх удаа түрүүлэв  
Үзсэн: 738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй