
2016 оны дөрөвдүгээр сарын 18-наас дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
-20, 21-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхилж, шороон шуурга шуурна-
Баруун аймгуудын нутгаар: 18-нд Алтай, Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас, 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 23-24нд Алтайн уулсаар түр зуур 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс, Баянхонгорын хойд, Завханы хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан өдөртөө 11-16 хэм дулаан байна. 23-24-нд нутгийн хойд хагаст бага зэрэг хүйтэрнэ.
Төвийн аймгуудын нутгаар: 18-нд Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. 24-нд зарим газраар хур тунадас нойтон цас орж, шороон ба цасан шуурга шуурна. Салхи 20-21-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 24-нд бага зэрэг хүйтэрнэ.
Зүүн аймгуудын нутгаар: 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орно, салхи түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 21-22 нд хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан өдөртөө 11-16 хэм хүрч дулаарна.
Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи 20-21, 24-25нд зарим газраар үе үе 14-16м/с хүрч түр зуур шороогоор шуурна. 18-19, 21-22-нд шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан өдөртөө 13-18 хэм дулаан, бусад хугацаанд шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм хүрч дулаарна.
Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх талаарх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 781 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.