
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгээр зохион байгуулагдаж буй "Дуулиан-2020" тэмцээний хагас шигшээ тоглолтууд явагдлаа.
Өнгөрсөн бямба гарагт эхний тоглолт болж, охидын 15 насны 92 болон “Амгалан” ЦС-ийн сургуулийн хооронд болоход үндсэн цагт 2:2-оор тэнцэж, зургаан метрийн торгуулын цохилтоор "Амгалан ЦС" хожлоо. Энэхүү тоглолтын гол баатар нь "Амгалан ЦС" багийн ахлагч Б.Энхзаяа байсан юм. Түүнчлэн охидын 17 насанд 79, 53-р сургуулийг 2:0 харьцаагаар хожлоо.
Хөвгүүдийн 13 насны ангилалд ОУЦС хүчтэй өрсөлдөгч болох 41-р сургуулийг 4:2 харьцаагаар ялсан бол хөвгүүдийн 15 насанд 28-р сургууль 9:6 харьцаагаар 71-р сургуулийг хожин финалд үлдлээ.
Энэ өдрийн хамгийн гал гарсан тоглолт хөвгүүдийн 17 насанд болсон бөгөөд хоёрдугаар сургууль өнгөрсөн жилийн аварга 20-р сургуулийн багтай тоглон 7:7 харьцаатай тэнцэн ялагч торгуулийн цохилтоор тодрох байлаа. Зургаан метрийн торгуулийн цохилтоор хоёрдугаар сургуулийн баг 3:2-оор өрсөлдөгчөө хожсон бөгөөд А.Тэмүүжин гайхалтай уран тоглолтыг үзүүлж чадсан юм.
Энэ өдрийн сүүлийн тоглолт Дуулианы ивээн тэтгэгчдийн ангилалд БУМО спорт барааны дэлгүүрийн баг “Хас Банк”-ны нэгдүгээр багтай тоглож, 3:2 харьцаагаар БУМО баг хожлоо.
Өчигдөр болсон тоглолтуудын хувьд эхнийхт нь охидын 13 насанд 107, 28-р сургуулийн хооронд болж, тоглолтын сүүлийн мөчид 28-р сургуулийн багийн ахлагч Б.Ариунжаргал баруун хөлийн хүчтэй цохилтоор (2:1) болгон 28-р сургууль хожлоо.
Дараагийн тоглолт охидын 17 насанд 92-р сургуулын охид 41-р сургуулийн охидыг 5:0 харьцаагаар хожсон. Энэ тоглолтонд 92-р сургуулийн 20 дугаартай багийн ахлагч Х.Чинцэцэг гол үүрэг гүйцэтгэсэн.
Хөвгүүдын ангилалд 13 насанд 52-р сургууль 47-р сургуулийг 7:3 харцаатай хожсон бол 15 насанд 14-р сургуулийн тамирчид тоглолтын туршид илүүрхэн ОУЦС-ыг 7:1 харьцаатай буулган авлаа.
Хөвгүүдийн 17 насанд “Шинэ Монгол” сургууль 28-р сургуулийг 10:4 хожиж, алтан медалийн төлөө хоёрдугаар сургуулийн багтай тоглох болсон байна.
Ивээн тэтгэгчдийн “Чингис Хаан банк” 2:1 харьцаагаар “Худалдаа хөгжлийн банк”-ыг хожлоо.
Дээрх хожсон багууд ирэх долоо хоногт 10 дахь удаагийн “Дуулиан 2020” тэмцээний аваргын төлөө тоглох эрх авлаа.
"Охид-11"
- Хүрэл медалийн төлөө 33-р сургууль vs 79-р сургууль
- Алтан медалийн төлөө 85-р сургууль vs English school
"Охид-13"
- Хүрэл медалийн төлөө 33-р сургууль vs 34-р сургууль
- Алтан медалийн төлөө 107-р сургууль vs 84-р сургууль
"Охид-15"
- Хүрэл медалийн төлөө 92-р сургууль vs 107-р сургууль
- Алтан медалийн төлөө Амгалан ЦС vs 28-р сургууль
"Охид-17"
- Хүрэл медалийн төлөө 53-р сургууль vs 41-р сургууль
- Алтан медалийн төлөө 92-р сургууль vs 79-р сургуулиуд
“Хөвгүүд-11”
- Хүрэл медалийн төлөө 107-Р Сургууль vs 102-р сургууль
- Алтан медалийн төлөө ОУЦС vs ESM
“Хөвгүүд-13”
- Хүрэл медалийн төлөө 41-р сургууль vs 47-р сургууль
- Алтан медалийн төлөө ОУЦС vs 52-р сургууль
“Хөвгүүд-15”
- Хүрэл медалийн төлөө 71 р-сургууль vs ОУЦС
- Алтан медалийн төлөө 14 р-сургууль vs 28 р-сургууль
“Хөвгүүд-17”
- Хүрэл медалийн төлөө 20 р-сургууль vs 28р-сургууль
- Алтан медалийн төлөө 2р-сургууль vs Шинэ Монгол
Ивээн тэтгэгчдын ангилалд
- Хүрэл медалийн төлөө Худалдаа Хөгжлийн Банк vs Хас Банк 1
- Алтан медалийн төлөө БУМО vs Чингис Хаан Банк
“Дуулиан 2020” тэмцээний аваргын төлөө тоглох багийн нэрс тодорлоо | ||
Үзсэн: 632 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.