
Филиппин улсад болж буй таэквондогийн олон улсын тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалын 58 кг-д өрсөлдсөн ОУХМ П.Тэмүүжин мөнгөн медаль хүртэж, “Рио-2016” олимпод оролцох эрхтэй болсон билээ. Түүний энэхүү амжилтыг Монголын таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын оюутны таеквондогийн холбооны ерөнхийлөгч Ж.Алдарбаяр үнэлж, 10 сая төгрөг гардуулахаар болжээ.
П.Тэмүүжин хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтоо олимпийн мөнгө, хүрэл медальт Афганистаны тамирчин Р.Никпакыг хожиж, улмаар Тайванийн Жэн Хао-Ченийг 12:6-аар ялсан юм.
Дээрх тэмцээнд оролцож буй тамирчдыг Ч.Эрдэнэтуяа ахалж байна.
Мөнгөн медаль хүртсэн П.Тэмүүжинд 10 сая төгрөг гардуулна | ||
Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.