Шууд Chart

Ахмад бөхчүүд олон жилийн дараа дэвжээндээ эргэн зодоглоно

2016-04-18 14:55:09

Чөлөөт бөхийн мастеруудын УАШТ энэ сарын 25-нд "Буянт-Ухаа" спортын ордонд дөрвөн насны ангиллаар зохион байгуулагдана.

Тамирчид залуудаа хичээллэж байсан спортоороо дахин өрсөлдөх гэж буй нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байна.

Тус тэмцээнд ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Болд, О.Пүрэвбаатар, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр, А.Цэдэнсодном, Т.Сүхбаатар, ахмад бөхчүүдийн дэлхийн аварга Х.Цолмонбаатар, Х.Нямдорж тэргүүтэн оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ахмад бөхчүүд олон жилийн дараа дэвжээндээ эргэн зодоглоно  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй