
Эх орныхоо нэрийг тив, дэлхийд цуурайтуулсан олон арван тамирчин, дасгалжуулагчийг эгнээнээсээ төрүүлсэн “Алдар” спорт хороо энэ жил 70 настайгаа золгож байна.
Тус ойн хүрээнд багш, дасгалжуулагч, тамирдын цуглуулгыг нэгтгэсэн “Алдар 70 жил-Хобби" нэртэй үзэсгэлэн өнөөдөр "Монгол цэргийн музей"-д дэлгэгдлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр, "Монгол цэргийн музей"-н дарга, дэд хурандаа Ж.Гантулга, "Алдар" спорт хорооны багш дасгалжуулагч, тамирчид, Зэвсэгт хүчний зарим ангийн удирдлагууд, сонирхогч ард иргэд оролцлоо.
Үзэсгэлэнд Г.Өсөхбаярын бугуйн цагны цуглуулга, спорт хорооны дэд дарга, хурандаа Д.Цог-Эрдэнийн 100 гаруй хонхны цуглуулга, буудлагын дасгалжуулагч Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, дэд хурандаа Л.Ундралбатын спортын 17 төрлийн гар буу, жүдо бөхийн дасгалжуулагч, ОУХМ, ахмад Д.Батсайханы 500 гаруй зоосон мөнгө, үндэсний сурын дасгалжуулагч, улсын мэргэн, ахмад Д.Норжмаа, байтын дасгалжуулагч спортын мастер, дэслэгч Б.Ганзориг нарын нум сум, байтын нумны цуглуулга, дугуйн тамирчин, чөлөөт бөхийн ахмад дасгалжуулагч, шүүгч Б.Баясгалангийн 80 гаруй зангиа, спортын холбогдолтой тэмдэг, бэлтгэл дэд хурандаа П.Бямбаагийн 400 гаруй сум, асаагуур, ОУХМ, ахлах ахлагч Т.Төгөлдөрийн спортын 10 гаруй дугуй, хөнгөн атлетикийн тамирчин дэд ахлагч Ц.Бямбажавын 20 гаруй пүүз, таеквондогийн дасгалжуулагч, ОУХМ Н.Эрдэнэбаатарын бэлтгэлийн хувцас, боксын туслах дасгалжуулагч, ОУХМ Ж.Отгонбаярын боксын бээлий, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын хөл бөмбөгийн фанатын цуглуулга зэрэг 14 төрлийн 1000 гаруй цуглуулга дэлгэгдлээ.
Үзэсгэлэн 14 хоног үргэлжилнэ.
“Алдар”-ынхан цуглуулгаараа үзэсгэлэн гаргалаа | ||
Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.